Wednesday, May 7, 2014

ТЕНДЕРИЙН УРИЛГА /Гэрэлт цамхаг барих /

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-05-02
Тендер шалгаруулалтын нэр: Гэрэлт цамхаг барих
Тендер шалгаруулалтын дугаар: НТШ №02

Дорноговь аймгийн Даланжаргалан сум эрх бүхий тендерт оролцогчдоос Гэрэлт цамхаг барих –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр и...ж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 95000000
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 95000000
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 100000000
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга угсралт:2.1.1,2.1.2,2.1.3,2.2.2 заалтын дагуу

Тендерийн хамт 2288498.28 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 6-р сарын 2 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 6-р сарын 2 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар ₮: 060352400

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын засаг даргын тамгын газар утас 0252414170,88722613

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА /Эм эргэлтийн сангийн засвар/

Нэг. ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Дорноговь аймгийн Даланжаргалан сум нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Эм эргэлтийн сангийн засвар –ыг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг 2014 оны 5-р сарын 15 ний өдрийн 11 цаг 30 минутаас өмнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын засаг даргын тамгын газар холбоо барих утас 0252414170.88687568 хаягаар ирүүлн...э.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2014 оны 5-р сарын 15 -ний өдрийн, 12 цаг 00 минутад нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын засаг даргын тамгын газар холбоо барих утас 0252414170.88687568

ТЕНДЕРИЙН УРИЛГА /Хүүхдийн тоглоомын талбай 4 ширхэгийг байгуулах/

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-04-30
Тендер шалгаруулалтын нэр: Хүүхдийн тоглоомын талбай 4 ширхэгийг байгуулах
Тендер шалгаруулалтын дугаар: ЗҮСАН-А/01/2014

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хотын захирагчийн ажлын алба эрх бүхий тендерт оролцогчдоос Хүүхдийн тоглоомын талбай 4 ширхэгийг байгуулах –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн барим...т бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Тухайн ажлын өртөгөөс 50%-иас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн ажлын өртөгөөс 50%-иас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 3
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.1.1, 2.1.3

Тендерийн хамт 2000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 5-р сарын 30 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 5-р сарын 30 -ний өдрийн, 11 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар ₮: 061455006

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Дорноговь аймаг Замын-Үүд сум 1 баг ЗДТГ-ын байр 2 давхарт 09 тоот өрөө Утас:96632942

ТЕНДЕРИЙН УРИЛГА /Замын-Үүд сумыг нэгдсэн удирдлагатай камерын системтэй болох/

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-04-30
Тендер шалгаруулалтын нэр: Замын-Үүд сумыг нэгдсэн удирдлагатай камерын системтэй болох
Тендер шалгаруулалтын дугаар: ХО-А-03/2014

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хотын захирагчийн ажлын алба эрх бүхий тендерт оролцогчдоос Замын-Үүд сумыг нэгдсэн удирдлагатай камерын системтэй болох –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

... Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Тухайн ажлын өртөгөөс 50%-иас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн ажлын өртөгөөс 50%-иас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 3
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: $IsDispatchSpecialLicense

Тендерийн хамт 2000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 5-р сарын 30 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 5-р сарын 30 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар ₮: 061455006

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Дорноговь аймаг Замын-Үүд сум 1 баг ЗДТГ-ын байр 2 давхарт 09 тоот өрөө Утас:96632942

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА /Инженерийн хийцтэй худаг гаргах/

Нэг. ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хотын захирагчийн ажлын алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Инженерийн хийцтэй худаг гаргах –ыг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг 2014 оны 5-р сарын 16 ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө Замын-үүд сум ЗДТГ 2 давхарт 09 тоот өрөө Утас 96632942 хаягаар ирүүлнэ.

Үн...ийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2014 оны 5-р сарын 16 -ний өдрийн, 11 цаг 00 минутад нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Замын-үүд сум ЗДТГ 2 давхарт 09 тоот өрөө Утас 96632942

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА /Борхойн талын өргөн чөлөө Залуучууд гудамжны уулзварт гэрлэн дохио байгуулах/

Нэг. ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хотын захирагчийн ажлын алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Борхойн талын өргөн чөлөө Залуучууд гудамжны уулзварт гэрлэн дохио байгуулах –ыг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг 2014 оны 5-р сарын 23 ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө Замын-үүд сум ЗДТГ 2 давхарт 09 тоот өрө...ө утас:966362942 хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2014 оны 5-р сарын 23 -ний өдрийн, 11 цаг 00 минутад нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Замын-үүд сум ЗДТГ 2 давхарт 09 тоот өрөө утас:966362942

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ТАНИУЛАХ ТАЛААР ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАВ

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ТАНИУЛАХ ТАЛААР
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАВ

2013 онд Худалдан авах ажиллагааны газар нь “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн” ТББ-тай хамтран ажиллаж, Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниула...х сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгааны ажилд нь дэмжлэг үзүүлсэн бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 15-нд АТГ, “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн” ТББ-тай хамтран “Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь” сургалтыг ОУБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж, байгууллагын 47 албан хаагчийг хамруулан, ном, товхимол, гарын авлагаар хангав.

ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС




АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА

АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг–Худалдан авах ажиллагааны газар 2014 онд байгууллагын хэмжээнд зохион байгуулах авлигын эсрэг үйл ажиллагаа, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан... сэргийлэх сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөг тус тус батлан хэрэгжүүлж байна. Тус агентлаг нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд, олон нийтийн хяналт дор ил тод явуулж. ...” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх, түүнчлэн авлигын эсрэг зохион байгуулсан үйл ажиллагааны үнэлгээгээр 2013 онд гаргасан амжилтаа бататгахад чиглэсэн тодорхой ажлуудыг байгууллагын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжилтийг хангаж байна.

ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭC


Tuesday, April 29, 2014

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА /Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт тавилга эд хогшил худалдан авах ажил/

Нэг. ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

         Дорноговь аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос r-Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт тавилга эд хогшил худалдан авах ажил –ыг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

         Үнийн саналыг 2014 оны 5-р сарын 7 ний өдрийн 00 цаг 00 минутаас өмнө Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг Утас: 96629594, 99241788 хаягаар ирүүлнэ.

         Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2014 оны 5-р сарын 7 -ний өдрийн, 14 цаг 50 минутад нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг Утас: 96629594, 99241788

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

Огноо: 2014-04-29
         1. Дорноговь аймгийн Эрдэнэ сум нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын албан байгууллага, айл өрхүүдийг дулаан, цэвэр, бохир усанд холбох зураг төсөв боловсруулах -ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

         2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь 1. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар нь албан байгууллага, айл өрхийг дулаан, цэвэр, бохир усны нэгдсэн системд холбох зураг, төсөв боловсруулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй эрх бүхий хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлж дэлгэрэнгүй жагсаалтад орохыг урьж байна.

2. Мэдүүлэгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг /ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаархи мэдээлэл гэх мэт/ ирүүлнэ.

3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 08.00-18.00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлэгээ дор дурьдсан хаягаар 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
4. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газарт
 Засаг даргын орлогч Ц.Энхмөнх харилцах утас: 99989856


болно.

         3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг / нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт / ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

         4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 4-р сарын 29 ний 10:00-10:00 хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 5-р сарын 8 -ний дотор ирүүлнэ үү.

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар харилцах утас: 99989856, 99992672, 96001454

Нэг. ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА /Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын албан хэрэгцээнд автомашин худалдан авах/

Нэг. ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

         Дорноговь аймгийн Алтанширээ сум нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын албан хэрэгцээнд автомашин худалдан авах –ыг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

         Үнийн саналыг 2014 оны 5-р сарын 19 ний өдрийн 00 цаг 00 минутаас өмнө Дорноговь аймгийн Алтанширээ сумын ЗДТГазар 70526201, 91865999 хаягаар ирүүлнэ.

         Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2014 оны 5-р сарын 19 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын ЗДТГазар 70526201, 91865999

КАНАД УЛСЫН НОГООН ХУДАЛДАН АВАЛТЫН БОДЛОГО

КАНАД УЛСЫН НОГООН ХУДАЛДАН АВАЛТЫН БОДЛОГО 

2006 оны 4 дүгээр сард Канадын Засгийн газар Ногоон худалдан авалтын бодлогоо баталжээ. Үүний дагуу төрийн яамд, агентлагууд болон төрийн өмчийн оролцоотой бүх этгээдүүд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах шийдвэр гаргах явцад байгаль орчны асуудлыг тусган харгалздаг ажээ. Төрийн байгууллагууд бүгд ногоон худалдан авалтын зорилтоо боловсруулах бөгөөд үүнд байгаль орчны шаардлагууд болон техникийн тодорхойлолтод тусган оруулдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгчид мөн төрийн байгууллагуудын байгаль орчныг дэмжих хөтөлбөрийг сайжруулахад хамтран ажилладаг. Тухайлбал, байгаль орчинд ээлтэй бараа, үйлчилгээ нийлүүлэх, өөрсдийн бараа үйлчилгээ байгаль орчинд хэрхэн, яагаад ээлтэй вэ гэдгийг хэд хэдэн шалгуур үзүүлэлтээр батлан, тухайн бараа, үйлчилгээний байгаль орчны шаардлагууд болон техникийн тодорхойлолт боловсруулахад төрийн байгууллагад дэмжлэг үзүүлдэг. 
Улс орнуудын ногоон худалдан авах ажиллагааны талаар хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээллийг Олон улсын ногоон худалдан авалтын сүлжээ (International Green Purchasing Network-IGPN)-ний илтгэлээс авав. Дэлгэрэнгүйгwww.igpn.org вэбсайтаас харж болно.

СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


 


НОГООН ХУДАЛДАН АВАЛТЫН БОДЛОГО

НОГООН ХУДАЛДАН АВАЛТЫН БОДЛОГО
Сүүлийн үед төрийн худалдан авалтын ажиллагаанд яригдаж буй шинэлэг гэж хэлж болохоор ойлголт бол ногоон худалдан авалт юм. "Ногоон худалдан авалт" гэдэг нь аливаа бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа үнэ ба чанарыг харгалзан үзэхийн зэрэгцээ байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг авч үзэж сонголт хийхэд оршдог бөгөөд ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нэг гол арга хэрэгсэл юм.
Ногоон хөгжлийг хэрэгжүүлж буй гадаадын туршлагаас харахад төв, орон нутгийн төсвийн байгууллагууд ногоон худалдан авалт хийх асуудлуудыг төрийн зүгээс хуульчлан тогтоодог бөгөөд энэ нь байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх, ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үндэсний үйлдвэрлэгчдэд түлхэц болдог байна.
Ногоон бүтээгдэхүүн гэдэг нь бусад ижил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад нөөцийн хэрэглээний үр ашиг өндөртэй, байгаль орчны бохирдолт бага гаргадаг бүтээгдэхүүн юм. Ногоон худалдан авалтыг дэмжсэнээр дахин ашигласан материалаар хийсэн бүтээгдэхүүний зах зээл нэмэгддэг. Ногоон бүтээгдэхүүний тоо, үйлдвэрлэл нэмэгдэж байгаль орчинд нөлөөлж буй үйлдвэрлэл, бүтээгдэхүүний тоо багасан, эх дэлхийд тулгамдаж байгаа усны, эрчим хүчний, хог хаягдлын асуудлууд багасах сайн талтай юм.
Тулхтай хөгжил буюу тэнцвэрт эдийн засгийн (sustainable economic development) хөгжлийн анхаарал хандуулдаг гол үндсэн асуудал нь ногоон эдийн засгийн хөгжлийн асуудал бөгөөд ногоон эдийн засгийг дэмжих талаар улс орнууд дараах үндсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлдэг байна. 
• Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний бүртгэл хөтлөх
• Бүтээгдэхүүний ангилал, төрөл тус бүрээр байгаль орчинд үзүүлэх нөлөөний техникийн шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах
• Бүртгэлд орсон бүтээгдхүүнүүдийн худалдан авах ажиллагаанд давуу эрх олгох
• Ногоон буюу эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудыг татварын болон худалдан авалтын бодлогоор дэмжих
• Олон нийтэд сурталчлах
• Судалгаа, шинжилгээний зардал, нөхөн олговор олгох, төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг болно.


НОГООН ХУДАЛДАН АВАЛТЫН БОДЛОГО ЕВРОПТ

НОГООН ХУДАЛДАН АВАЛТЫН БОДЛОГО ЕВРОПТ 
Европын холбоо нь төрийн болон орон нутгийн байгууллагын худалдан авалтыг ногоон болгох зорилготой "Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө" гарган 1993 онд олон нийтэд зарласан. Энэхүү Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөнд асуудлууд болон ирээдүйн зорилгоо үнэлэн гурван жилийн дотор тэдгээрийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон байна.
Төрийн болон орон нутгийн худалдан авалтыг ногоон болгох мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хэрэгжүүлэх үе шатыг "Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө"-нд хуульчлан оруулаагүй ч улс төрийн хөшүүргээр бий болгосон байна. Тухайн гишүүн орон нь өөрийн орны эрх зүйн хэв хэмжээнд тохирсон аргыг сонгож ажилладаг байна. Энэхүү төрийн болон орон нутгийн худалдан авалтыг ногоон болгох "Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг" Европын холбооны 27 орноос 21 орон нь албан ёсоор хүлээн зөвшөөрөөд байгаа ба үлдсэн зургаан орон болох Болгар, Эстон, Грек, Ирланд, Унгар, Румын зэрэг орнууд бэлтгэх шатандаа явж байна. Португал, Герман, Чех улсууд төрийн ба орон нутгийн худалдан авалтыг ногоон болгохыг хуульчлан тогтоосон.



Тендерт оролцогчдод давуу эрх олгосон мэдээллийг ил тод байлгахыг даалгав.

Тендерт оролцогчдод давуу эрх олгосон мэдээллийг ил тод байлгахыг даалгав.



Дэлгэрэнгүйг
http://vip76.mn/content/22241-ээс

Шилэн тендер арга, хэмжээний хүрээнд барилга, байгууламжийн ажлын хяналтын төсөв ил боллоо

Шилэн тендер арга, хэмжээний хүрээнд барилга, байгууламжийн ажлын хяналтын төсөв ил боллоо

Монгол Улсын Засгийн Газар, Сангийн яам, Худалдан авах ажиллагааны газраас Шилэн тендер арга, хэмжээний хүрээнд худалдан авах ажиллагааг олон нийтэд ил, тод болгохоор шат дараатай арга, хэмжээ авч ажиллаж байна. Уг ажлын хүрээнд 2014 оны 3 дугаар сараас хойш Худалдан авах ажиллагааны газраас зарлагдаж буй барилга, байгууламжийн зураг, хяналтын төсвийг тендерт оролцогч нарт Цахим худалдан авах ажиллагааны www.meps.gov.mnвэб хуудсаар дамжуулан нээлттэй болгож эхлээд байна. Барилга, байгууламжийн зураг, төсөв ил тод болсноор тухайн арга хэмжээний техник эдийн засгийн үндэслэл, инженер-геологийн судалгааны дүгнэлт, геодезийн зураглал, холболтын зураг хэрхэн хийгдсэн, хяналтын төсвийг ямар аргачлал, тооцоо, зааврын дагуу хийгдсэн талаарх бүрэн мэдээлэлийг авах боломжтой юм.

Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтэс





Тендерт сайн оролцдог компаниудын “цагаан жагсаалт”-тай болно

Тендерт сайн оролцдог компаниудын  “цагаан жагсаалт”-тай болно
“Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалтай ярилцлаа.

-Худалдан авах ажи묬¬ла¬гааны газар бай¬гуу¬¬лаг¬даад удаагүй. Өнгөр¬сөн ху¬¬гацаанд хамт олноо бүр¬дүүлж, үйл ажил¬ла¬гаагаа жигд¬рүүлэх гэж б¬а¬га¬гүй зүт¬гэ¬сэн биз. Бусад агент¬лаг¬тай өөрийнхөө ха¬риуц¬даг байгууллагыг харь¬цуулж хардаг байх?
-Манайх 2012 оны аравдугаар сарын 6-ны өдөр Шадар сайдын хариу¬цах асуудлын хүрээнд байгуу¬лагдсан. Мэдээж шинэ агент¬¬лаг байгуулагдаж, анх ажил авахад суух сандал, ажиллах боловсон хүчингүй эхэлж байсан ч сар гаруйн дараа худалдан авах ажил¬лагааны мэргэжлийн бай¬гууллага байгуулах төсөл арга хэмжээг Засгийн газ¬раар батлуулсан. Тухайн үед баг, хамт ол¬ноо бүрдүүлэх, боловсон хүч¬нийхээ ажиллах нөхцөл байд¬лыг тогтворжуулах зэ¬рэг ажил хүлээгдэж байсан уч¬раас өдөрт хүн найман цаг ажилладаг бол бид 10-12 цаг зүтгэдэг байлаа. Худалдан авах ажил¬лагааны газрын үйл ажил¬лагааг анх дөрвүүлээ эх¬лүүлж байсан. Дараа нь яамдаас худалдан авах ажил-лагаа хариуцсан мэр¬гэжилтнүүд шилжих болон Төрийн албаны шалгалт өгсөн хүмүүсээс сонгон шал¬га¬руулах байдлаар хамт олноо бүрдүүлж, одоо 65 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Өнгөрсөн онд бүтээн бай¬гуулах, хамт олноо бүр¬дүүлж, чадавхжуулах, ху¬далдан авах үйл ажиллагааг ил тод нээлттэй явуулах чиг, зорилгын хүрээнд бай¬гууллагаа тохижуулах, тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай, нээлттэй үйлчлэх зарчмыг баримтлан ажиллаж ирсэн.

-Танай байгууллагын үйл ажиллагаанаас нийгэмд маш их өөрчлөлт гарна хэмээн олон нийт хүлээдэг. Тендерээс хөрөнгөжих, тэр¬бумтан төрдөг байдлыг тас¬лан зогсоож, авлига, хээл хахууль, хүнд суртлыг үгүй хийх нь гэж ойлгодог?
-Бид ажлаа эхлүүлэхэд тендер бол өөрийн тань хэлснээр авлига, хээл ха¬хууль, хүнд суртал, төвөг чирэгдэл зэргийн бөөгнөрөл, аж ахуйн нэгжүүдээс олон янзын лавлагаа бичиг нэхдэг гэх мэтийн гомдол маш их байсан. Тиймээс бид хамгийн түрүүнд иргэд, аж ахуйн нэгжүүд тендерийн материал, лав¬лагаа авахад түргэн шуурхай үйл¬чилгээ үзүүлэхийн тулд “Нэг цэгийн үйлчилгээ” шаардлагатай юм байна гэж төлөвлөөд, байгуул¬лагынхаа нэгдүгээр давхарт бий болгосон. Түүнчлэн худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй явуу¬лах үүднээс хуульд “Худалдан авах ажиллагааны 20-иос доошгүй хувийг цахим хэлбэрээр явуулах” заалтыг хэрэгжүүлсэн. Ингэснээр 2013 онд нийт төсөл, арга хэм¬жээ¬ний худалдан авалтын 22 хувийг цахим хэлбэрээр явуулсан. Гэтэл энэ ажиллагааны систем гэж ямар юм байна, хэрхэн ажиллуулдаг, хаана байдаг, хэн хэрэгжүүлсэн гэх зэргээр асуудал үүсгэж эхэлсэн.

-Тэгж хар дагуулахаас аргагүй байсан байх л даа. Яг үнэндээ энэ ажлыг зохион байгуулах стандарт ч байгаагүй шүү дээ?
-Тийм шүү. Олон улсад бол ISO 10845 гэдэг стандарт нэвтэрчихсэн. Гэтэл манайд байхгүй. Тиймээс бид үүнийг нутагшуулах хэрэгтэй хэ¬мээгээд гуравдугаар зорилтоо болгон дэвшүүлсэн. Стандарчилал хэмжил зүйн газар болон Дэлхийн банктай хамтарснаар MNS 10845 стандартыг эх орондоо нутагшуулж чадсан.

-Дээр дурьдсан ажлуудын хүрээнд тендерийн авлига, хээл хахууль үгүй болох боломж хэр байна?
-Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тендерийн авлига, хээл хахуулийг арилгах үүднээс 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу манай байгууллага 2014 онд зохион байгуулах төсөл, арга хэмжээг 100 хувь цахим болгосон. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар тодорхой хэмжээг нь цахим болгосон. Орон нутагт боломжтой бол 50 хүртэл хувийг цахим болгох мэргэжил арга зүйн зөвлөгөө, чиглэл өгсөн.
Өмнө нь үнэлгээний хорооны ажил ТББ болон иргэдийн орол¬цоотой огт явагдаж байгаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнд бид үнэлгээний хороонд ТББ, мэргэжлийн холбоодыг оро묬цуулж, худалдан авалтын ажил¬лагааг тэдний хөндлөнгийн хя¬налтын дор явуулах ажлыг хэрэг¬жүүлсэн. Ингэснээр 2013 онд 600 гаруй ТББ, мэргэжлийн хол¬боодын төлөөлөл үнэлгээний хо¬роонд орсон. Энэ нь худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй бол¬госон. Мөн тендер шалгарсан бол мэдээллийн ил тод байдлыг хан¬гахын тулдwww.e-tender.mn хуудсыг шинээр бий болгоод, түүн¬дээ тухайн шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн үр дүнгүүдийг тавьсан. Ингэснээр тендерт оролцогчдын гомдол, хардлага багассан.

-Гомдол, хардлага багассан гэдгийг яаж мэдсэн юм бэ?
-Өмнөх онуудад ирсэн гомдлын тоог харах гэхээр тийм мэдээллийн бааз суурь байдаггүй юм билээ. Яах вэ, ажил эхэлж байх үеийнхээсээ харьцангуй багасаж байгаа нь илэрхий болсон. Одоо бол 2013 онд манайхаас зохион байгуулсан тендерт оролцсон аж ахуйн нэгжийн мэдээллийн баазтай болсон.

-Хяналтын төсвийг ил бол¬госон гэсэн?
-Өмнө нь хяналтын төсөв маш нууц, хэн ч мэддэггүй. Ёстой л тэрийг, түүнийг таних уу гээд үнэлгээний хорооны гишүүдийн танилыг хайгаад явчихдаг байсан. Одоо бол тийм шаардлагагүй. Өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс эхлэн хяналтын төсвийг ил болгосон. Удахгүй журмаа бат¬луулчихаар тендерт шалгарсан эсэхээс үл хамааран тендерийн саналыг нь PDF файлаар сайтдаа тавьчихна. Ингэснээр аливаа тендерт шалгарсан аж ахуйн нэгж нь чухам хэн, ямар үнийн санал, чадвар, чадавхитай, өмнө нь юу хийж байсан бэ гэх зэрэг бодит мэдээллүүдийг өгнө. Аж ахуйн нэгжүүд ч эдгээрийг хараад өөртөө үнэлэлт, дүгнэлт өгөх боломжтой болох юм. Тэгээд ч аж ахуйн нэгжүүдийг муу, муухай, ажил хийдэггүй гэх зэргээр чичилж байхын оронд сайныг нь ч бас олон нийтэд дэлгэх нь зөв гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл саяхан Сангийн яамнаас 27 аж ахуйн нэгжийг хар дансанд бүртгэсэн. Үүнтэй адил хамгийн сайн компаниудыг бид бас олон нийтэд мэдэгддэг байх хэрэгтэй юм гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тиймээс олон улсад “цагаан жагсаалт” гэж нэрлэн, мөрддөг энэ жагсаалтыг бид ч бас хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Удахгүй Сангийн яаманд хүсэлтээ өгнө.

-Энэ жил шилэн тендер арга хэмжээг зохион байгуулж байгаа байх аа?
-Ерөнхий сайдын санаачилга болон Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” аяны хүрээнд хэд хэдэн шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. “Шилэн тен¬дер-1” ажлын хүрээнд 2014 онд хэ¬рэгжих тендерийн төсөл, арга хэм¬жээг 150 гаруй иргэн, аж ахуйн нэгжийг цуглуулж байгаад нээлттэй тавьж, ямар тендерийг хаана аль байгууллага зохион байгуулах вэ гэдгийг танилцуулсан.
Хоёрдугаарт Засгийн газраас батлагдсан төсөл арга хэмжээнээс манай байгууллагад байгааг нь 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулах санаачилга гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн. Мөн “Шилэн тендер-2” арга хэмжээний үеэр Төрийн өмчит компаниудаас зарлаж буй тендерүүдийг ил тод болгосон. Энэ мэтчилэн эдгээр ажлуудыг байнга үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгаа. Дараа жил худалдан авах үйл ажиллагааны гэрээ, 2016 онд төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийхээр төлөвлөөд байгаа.

-Байнга уламжлалт аргаар тендерт оролцож байсан иргэд, аж ахуйн нэгжүүд цахим хэл¬бэрт шилжчихээр багагүй бэрх¬шээл¬тэй тулгарч байгаа байх. Энэ тохиол¬долд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Цахим худалдан авалт гэдэг маань анх удаа хэрэгжүүлж байгаа болохоор иргэд, аж ахуйн нэгжид дэмжлэг, зөвлөгөө өгөх ажлыг заавал хийх шаардлагатай. Энэ хүрээнд долоо хоногийн мягмар, пүрэв гарагийн 15 цагт тогтмол сургалт зохион байгуулж, хамрагдагсадыг үнэ төлбөргүйгээр оролцуулж байгаа. Вэб хуудсаараа зар тавьдаг байсан бол одоо хүмүүс мэддэг болчихсон. Тиймээс анги, танхимд маань багтахаа байх гээд байна шүү. Эхний үед суурь мэдлэг олгох сургалтыг “Mercy corp” олон улсын байгууллагын хэрэгжүүлсэн төслийн тусламжтайгаар 21 аймагт зохион байгуулсан.
Түүнчлэн МУИС-ийн ЭЗС-ийн дэргэдэх “Бизнес хөгжлийн төв”, Монголын төсвийн мэргэжилтнүүдийн холбоо ТББ, Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв ТББ, КТМС-ийн сургалтын төв, Худалдан авах ажиллагааны сургалт, зөвлөгөө өгөх төв ТББ зэрэг байгууллагуудтай хамтран сургалт явуулж, бид шалгалтаа авдаг. Одоогийн байдлаар 17 аймгийн 1500 гаруй хүнийг сургалтад хамруулсан.

-Орон нутагт дэд бүтэц, ин¬тернэт нэлээд асуудал болдог. Ти鬬мээс тендерт оролцогчдын хувьд бэрхшээл байдаг л байх даа?
-Анх интернэттэй холбоотой гомдол ирж байсан. Хөвсгөл аймгаас тендерт оролцох гэж байсан хүн хоёрхон минутын өмнө материалаа илгээсэн байгаа юм. Гэтэл тухайн файл нь багтаамж өндөртэй учраас тэр хугацаанд интернэтийн хурд нь уншиж чадаагүй юм билээ. Тиймээс хоцорчихоод маш их уур¬лаж байсан. Харин одоо ир¬гэд, аж ахуйн нэгжүүд энэ мэт асуудлуудаа мэддэг болчихсон цаг хугацаагаа ч хуваарилж сурсан.

-Цахим дэлгүүрийн үйл явц ямар түвшинд яваа вэ?
-Урсгал зардлаар хийгдэж байгаа төсөл арга хэмжээг цахим дэлгүүрээр явуулахаар туршилтаа хийх гэж байна. Эхний ээлжинд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг зургаан агентлагийн зөвхөн бичгийн цаасны худалдааг явуулах юм. Энэ нь 28 сая төг¬рөгийн цаасны тендер байгаа. Цахим дэлгүүрийн ажил дээр Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт банкныхантай хамтран ажиллаж бусад ижил төстэй орнуудын турш¬лагаас судлах байдлаар бэлт¬гэлээ базааж байгаа. Хэрвээ энэ ажлыг буруу зохион байгуулвал ганцхан компани монополь болчих магадлалтай. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд багаар эхэлж байгаа юм. Солонгост цахим дэл¬гүүр ажиллуулснаар жилд төрийн худалдан авалтад хоёр сая ам.долларын хэмнэлт гардаг гэсэн судалгаа, тооцоо бий. Урсгал зардлаар хийгддэг төсөл арга хэмжээг бүгдийг цахим дэлгүүрээр хийнэ гэвэл энэ жилийг бүтэн зарцуулах болов уу гэсэн тооцоо гарсан.

Ж.НАРАНГЭРЭЛ
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ" сонин




Д.Лхамсүрэн: “Тендерийн будлианыг арилгана”



Д.Лхамсүрэн: “Тендерийн будлианыг арилгана”

 Дэлгэрэнгүйг доорх линкээр орж үзнэ үү.
http://vip76.mn/content/24143

АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭГЭЭР 5-Р БАЙР ЭЗЛЭВ

АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭГЭЭР 5-Р БАЙР ЭЗЛЭВ

Төрийн байгууллагуудын 2013 оны авлигын эсрэг зохион байгуулсан үйл ажиллагааны үнэлгээгээр Худалдан авах ажиллагааны газар үнэлгээнд хамрагдсан 50 байгууллагаас 69,5 оноогоор үнэлэгдэж, 5 дугаар байранд (1-р байр эзэлсэн байгууллага 74,5 оноо авсан) шалгарсан амжилт гаргав. Авлигатай тэмцэх газраас сонгон шалгаруулсан “Шинжээчдийн баг” тусгай аргачлалын дагуу төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээг хийсэн бөгөөд үнэлгээний дүн, үр дүнгийн мэдээллийг өнгөрсөн оны 12 дугаар сард олон нийтэд зарласан юм. Энэхүү амжилт нь тус байгууллага байгууллагдсанаас хойш нэг жил гаруй хугацаанд төлөвшсөн төрийн байгууллага байхаар чармайн ажиллаж байгаагийн нэг илрэл юм.
ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭC




НОГООН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА АЗИД

НОГООН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА АЗИД
Ногоон худалдан авах ажиллагаа Азид: Япон улс
Засгийн газрын ногоон худалдан авалтын хууль 2000 онд батлагдаж, 2001 оноос дагаж мөрдөж байна. Хуулийн зорилго нь төрийн байгууллагын ногоон худалдан авалтыг урамшуулах, тэднийг байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээллээр хангах, ингэснээр байгаль орчинд ээлтэй тогтвортой нийгмийг бий болгоход оршино. Бүх төрийн яамд, агентлагууд жил бүр ногоон худалдан авалтын бодлого, төлөвлөгөө боловсруулдаг бөгөөд мөн үр дүнг нь тайлагнадаг. Бүх төрийн байгууллагууд жагсаалтаар заасан бараа, үйлчилгээг худалдан авах үүрэгтэй.
Хуулийн ерөнхий заалтууд нь:
1. Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах "Үндсэн бодлого"-ыг жилд нэг удаа тус хуулийн 6 дугаар зүйлд зааснаар байгуулах ба энэхүү бодлогод Ногоон худалдан авалтыг урамшуулах чиглэл, худалдан авахаар тодорхойлсон бүтээгдэхүүн, шалгуур үзүүлэлтүүдийг тусгасан байна

2. Шүүх, яам, агентлагууд зэрэг байгууллага бүр тус тусын "Худалдан авалтын бодлого"-ыг энэ хуулийн 7 дугаар зүйлд зааснаар боловсруулан гаргаж энэхүү бодлого дээр үндэслэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ худалдан авна. Худалдан авалтын үр дүнг холбогдох удирдлагадаа мэдээллэх үүрэгтэй.
3. Орон нутгийн удирдах байгууллагууд мөн Ногоон худалдан авалтын бодлого боловсруулж үүн дээрээ тулгуурлан худалдан авалтын үйл ажиллагаагаа явуулдаг.
4. Бизнесийн байгууллага ба хувь хүмүүсийг заавал ногоон худалдан авалт хийхийг шаарддаггүй, харин тэднийг аль болох байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг ухамсраараа худалдан авахыг хүсдэг байна.
5. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ байгаль орчинтой холбоотой мэдээллээр хангах үүрэгтэй.
6. Эко тэмдэг олгодог байгууллагууд эко шошгоны хөтөлбөрөө илүү шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, олон улсын стандартад нийцүүлэн өргөжүүлэн ажиллах үүрэгтэй.
7. Засгийн газар нь үйлдвэрлэгч болон эко тэмдэг олгогч байгууллагаас гаргасан мэдээллийг зохицуулах, дүгнэлт хийх, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл хүргэх зохистой системээр хангах талаар анхаарч үзэх үүрэгтэй.
"Үндсэн бодлого"-ын ерөнхий тоймд:
- Байгаль орчинтой холбоотой шинж тэмдгийг илүү анхаарч, үнэ болон чанараас илүү чухалчлан үзнэ.
- Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн хүрээнд буюу үйлдвэрээс гараад хаягдал болох хүртэл байгаль орчинд нөлөөлөлж буй нөлөөллийг багасгахад анхаарлаа хандуулна.
- Бүтээгдэхүүн нь хүлэмжийн хийн ялгарал бага гаргадаг байхад анхаарна.
- Худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ урт хугацаанд, зөв ашиглах, зохистой хаях (ангилан хаях).
Ногоон худалдан авалтын хууль гарснаар дараах ололт амжилтууд гарсан байна:
• Хууль хэрэгжихээс өмнө байгаль орчинд ээлтэй эко шошготой бүтээгдэхүүн 40 хүрэхгүй байсан бол өдгөө 246 төрлийн бүтээгдэхүүн болж өссөн ба 2004 оноос хойш үйлдвэрлэсэн бараг бүх автомашин бага хорт хий ялгаруулдаг болсон байна.

• Нийт зах зээл дээрх байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний хувь 2000 онд 13 хувь байсан бол 2006 он гэхэд 50.5 хувь болж өссөн. Яам агентлагийн худалдан авсан бичгийн цаасны жишээнээс харахад 2000 онд байгаль орчинд ээлтэй бичгийн цаас худалдан авалтын тоо 2005 оны худалдан авалтын тоотой харьцуулахад 300 хувь өсч жирийн цаасны худалдан авалтын тоо 50 хувиар буурсан байна. Үнийн хувьд 2000 онд нэг хайрцаг жирийн бичгийн цаасны үнэ байгаль орчинд ээлтэй бичгийн цааснаас таван ам.доллараар илүү үнэтэй байсан ч байгаль орчинд ээлтэй бичгийн цаасны худалдан авалт ихэссэнээр 2005 онд жирийн цаасны үнээс 1.5 ам.доллараар багассан байна.
Япон улсад ногоон худалдан авалтын сүлжээ (Green Purchasing Network-GPN) 1996 онд засгийн газар, бизнесийн байгууллагууд болон мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй хамтран байгуулсан. Одоогоор 2,800 орчим гишүүнтэй. (2,200 бизнесийн байгууллага, 300 төрийн байгууллага, 300 мэргэжлийн холбоо) Ногоон худалдан авалтын сүлжээ нь Японы ногоон худалдан авалтыг идэвхижүүлэхэд тэргүүлэх үүргийг гүйцэтгэж байна. Төрөл бүрийн эко бүтээгдэхүүн худалдан авалтын талаар гарын авлага боловсруулан баримталдаг бөгөөд ногоон бараа, үйлчилгээний мэдээллийн сан (12,000 орчим бараа, үйлчилгээ бүртгэлтэй) зочид буудлын мэдээллийн сан эрхлэх, ногоон бүтээгдэхүүн, худалдан авалтын урамшууллын систем хэрэгжүүлэх болон олон төрлийн сургалт, семинар идэвхитэй зохион байгуулж сурталчлахаас гадна ногоон худалдан авалтыг идэвхижүүлж дэлгэрүүлж байгаа байгууллагыг шагнах зэрэг үйл ажиллагааг явуулдаг.
Мөн Японы байгаль орчны холбоо (Japan Environment Association JEA) Эко оноо хөтөлбөр 1989 оноос хэрэгжүүлж буй бөгөөд 45 ангилалд 5,000 орчим бүтээгдэхүүн эко шошго чанарын баталгааны сертификаттай ажээ.