Энэ сарын 17-нд Дорноговь аймаг, Дархан-Уул аймаг, Орхон аймгийн бизнес эрхлэгчид, төрийн байгууллагын төлөөлөгчид оролцсон "Хөгжилд хамтдаа" бизнес форумыг Аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгууллаа. Тус форумд Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төсөлд орон нутгийн хувийн хэвшлийн гүйцэтгэх үүрэг, оролцоо, бизнес эрхлэх боломж нөхцлийн талаар Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Баяраа, Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, орон нутагт концессын төслөөр хэрэгжих төслүүдийн төсөөллийн талаар АХБ-ны Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны багийн ахлагч Д.Байлийхүү, Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын өнөөгийн байдлын талаар Эдийн засгийн хөгжлийн яамны инноваци, төр хувийн хэвшлийн түншлэлийн газрын мэргэжилтэн Б.Чинбилэг, Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын ажлын явц, бэлтгэл арга хэмжээний талаар "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор" ТӨХК-ний Стратеги төлөвлөлтийн албаны дарга Л.Сансар, Дорноговь аймаг хөгжүүлж болох зарим кластеруудын төсөөлөл, саналын талаар Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор, пропессор Л.Цэдэндамба, Дархан-Уул, Дорноговь аймгийн бизнес эрхлэгчид хамтран ажиллаха боломж, нөхцлүүдийн талаар Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Г.Баянмөнх, Орхон, Дорноговь аймгийн бизнес эрхлэгчид хамтран ажиллах боломж, нөхцлүүдийн талаар Орхон аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн С.Даваадорж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж, нөхцлийн талаар аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Алгирмаа, Орон нутгаас зохион байгуулж буй бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд орон нутгийн хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог хэрхэн хангах талаар аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дарга А.Энхжаргал нар сонирхолтой илтгэл тавилаа.
Wednesday, May 22, 2013
Замын-Үүд сумын жишиг сум төслийн тендерийн нээлт боллоо
Замын-Үүд сумын Жишиг сум төслийн хүрээнд шинээр баригдах 150 хүүхдийн цэцэрлэг, 960 хүүхдийн сургууль, 100 ортой эмнэлэг, 700 хүний суудалтай Соёл, спорт хөгжлийн цогцолборын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн нээлт 5 дугаар сарын 20-ны өдөр боллоо.
150 хүүхдийн цэцэрлэгийн тендерт 9 компани /АИМ ХХК, Цагаансүмбэр ХХК, Нэмүт констракшн ХХК, Аглут ХХК, ДДСЦ ХХК, Бадрах мандал шим ХХК, Эерэг туйл ХХК, Жи Эл Би Эс ХХК, Энигма констракшн ХХК/, 960 хүүхдийн сургуулийн тендерт 6 компани /Немон ХХК, АССЭ ХХК, Цамхаг-Өргөө ХХК, Төмөрттранс ХХК, Барс констракшн ХХК, Энигма констракшн ХХК/, 100 ортой эмнэлгийн барилгын тендерт 2 компани /Арвис интернэшнл ХХК, Автор строй ХХК/, 700 хүний суудалтай Соёл, спорт хөгжлийн төвийн тендерт 3 компани /Үүрэг трейд ХХК, Фронт гэйт ХХК, Энигма констракшн ХХК/ тус тус тендер ирүүлсэн байна.
Tuesday, May 14, 2013
Цахилгааны шугамын өргөтгөл, дулааны шугамын шинэчлэлийн ажлуудын тендерийн нээлт боллоо
Сайншанд сумын 1-р багийн гэр хорооллын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, шугам сүлжээг өргөтгөх, ойн зурвас хүртэлх 1км агаарын шугам барих, Фермерийн бүс доторх эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, шугам сүлжээг өргөтгөх ажил болон аймгийн Төвийн 690 м дулааны шугамын шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерүүдийн нээлт 2013 оны 05 дугаар сарын 14-ны өдөр боллоо. Цахилгааны шугам барих, өргөтгөх ажлын 3 багц тендерт нийт 15 компани /Дэд-Өртөө ХХК, Ханлиг тайшир-Илч ХХК, Оновчтой шийдэл ХХК, Маймон соорс ХХК, Төв гэрэл ХХК, ЭДС ХХК, Ноён сайхан ХХК, Хайрхан наран трейд ХХК, Согриглүн ХХК, Цацрах цог ХХК, Электро монсеть ХХК, Мандах дүүрэн ХХК, Эрчим-Өргөө ХХК, Соён дрийм ХХК, ЦТУ ХХК/ санал ирүүлсэн бол дулааны шугамын шинэчлэлийн ажлын тендерт нийт 4 компани /Набсан ХХК, Соён дрийм ХХК, МЗЭ ХХК, Чандмань-Илч ОНӨХХК/ санал ирүүлсэн байна.
Wednesday, May 8, 2013
Телевизийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа
"Төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Мерси Кор Монгол Олон улсын байгууллагатай хамтран Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг сурталчлах болон хуулийн хэрэгжилтийн талаар иргэдтэй хийх нээлттэй хэлэлцүүлгийг 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч шинээр гарсан журам зааврын талаар танилцуулав. Хэлэлцүүлгийг орон нутгийн Ди Эс Би телевизийн ярилцах цаг нэвтрүүлгээр хүлээн авч үзэх боломжтой юм.
Sunday, April 28, 2013
"Элсэн цаг" тэмцээн амжилттай боллоо
"Төрийн худалдан авалтын мэдлэгээ дээшлүүлье" аяны хүрээнд Мерси Кор Монгол олон улсын байгууллага, Аймгийн төр, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын гурван талт түншлэлийн зөвлөлтэй хамтран 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн Соёмбо цогцолборт зохион байгуулсан Тендерийн тухай хуулийн мэдлэг сорих "Элсэн цаг" тэмцээн амжилттай боллоо.
Тус тэмцээнд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Аудитын газар, Эрүүл мэндийн газар, Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, Хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн багууд оролцсоноос нэгдүгээр байранд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын баг, хоёрдугаар байранд аймгийн Аудитын газрын багууд тус тус шалгарлаа.
Tuesday, April 23, 2013
Тендер шалгаруулалтын явцыг орон нутгийн телевизээр нэвтрүүлнэ
Орон нутагт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод, үр ашигтай байдлыг бэхжүүлэхэд орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүдийн холбоо харилцаа, хүлээх үүрэг хариуцлагыг уялдуулах, тогтвортой загвар бий болгох зорилгоор Мерси Кор Монгол олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй "Төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй ил тод байдлыг бэхжүүлэх" төсөл (ICOGS)-ийн хүрээнд "Төрийн худалдан авалтын мэдлэгээ дээшлүүлье" 2 сарын аяныг зарлаад байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудын нэг тендер шалгаруулалтын явцыг иргэдэд сурталчилах зорилгоор Сайншанд сумын 3 дугаар багийн банкны 8 айлын орон сууцны гадна дулааны шугамын өргөтгөлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн нээлтийн ажиллагаа болон үнэлгээний явцыг орон нутгийн DSB телевизээр нэвтрүүлэх гэж байна.
Thursday, April 18, 2013
"Элсэн цаг" зохион байгуулна
"Төрийн худалдан авалтын мэдлэгээ дээшлүүлье" аяны хүрээнд төрийн байгууллагуудын дунд "Элсэн цаг" уралдаант тэмцээнийг 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17.00 цагаас Соёмбо цогцолборын хүндэтгэлийн дугуй танхимд зохион байгуулахаар боллоо. Энэхүү тэмцээнийг орон нутгийн телевизээр нэвтрүүлэх бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад Тендерийн тухай хууль, тендерийн талаар мэдлэгийг нэмэгдүүлэхэд тэмцээний гол зорилго оршиж байгаа юм. Иргэд та бүхэн дээрх тэмцээнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.
“ЭЛСЭН ЦАГ” ТЭМЦЭЭНИЙ УДИРАМЖ
Суурь мэдээлэл:
Швейцарын
хөгжлийн агентлагаас санхүүжүүлэн Мерси Кор Монгол Олон Улсын байгууллагаас
хэрэгжүүлж буй “Төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод өрсөлдөөнт
байдлыг бэхжүүлэх нь” төслийг Дорноговь аймагт хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн
эхний ажил болох олон нийтийн төрийн худалдан авалтын тухай хууль тогтоомжийн
мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх аяныг зохион байгуулах юм.
Зорилго:
“Төрийн худалдан авалтын мэдлэгээ
дээшлүүлье” аяны хүрээнд төрийн худалдан авах үйл ажиллагаатай холбогдох хууль
тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх,
иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэхэд төрийн
болон төсөвт байгууллагуудын дунд зохион
байгуулах “Элсэн цаг” уралдаант танин мэдэхүйн арга хэмжээний зорилго оршино.
Газар,
Хугацаа:
“Элсэн
цаг” уралдаант танин мэдэхүйн арга хэмжээгаймгийн “Соёмбо” цогцолборт 2013 оны
04 дүгээр сарын 26-ны өдрийн 17.00 цагт зохион байгуулж, аймгийн DSB телевизээр
нэвтрүүлэг болгон түгээнэ.
Зохион байгуулагчид болон Оролцогчид:
Аймгийн Худалдан авах ажиллагааны
алба, Гурван талт түншлэлийн зөвлөл, МКМ Зүүн бүсийн төв, аймгийн DSB телевизээс
хамтран зохион байгуулна.
Танин мэдэхүйн арга хэмжээг аймгийн
төрийн болон төсөвт байгууллагуудын дунд зарлах ба боломжтой 6-н байгууллагыг оролцуулна.
Гарах үр дүн:
Уралдаанд оролцогч байгууллагуудаас
судлах хууль тогтоомж:
o
“Төрийн болон орон нутгийн
өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль” 2005-12-01 шинэчлэн найруулсан /2007, 2009, 2010, 2011 онуудад нэмэлт
өөрчлөлт/
o
“Мэдээллийн эрх чөлөө ба мэдээлэл авах эрхийн тухай хууль” 2011 оны
6 сарын 16
o
“Төсвийн тухай хууль” 2011 оны 12 сарын 23
o
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11-р сарын 03-ны өдрийн 115-р
тогтоол “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд
хяналт тавих журам”
o
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 сарын 18-ны өдрийн 17-р тогтоол “Төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”,
o
Сангийн сайдын 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 39 дүгээр
тушаалаар батлагдсан “Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны
журам”, “Олон нийтийн оролцоотой
худалдан авах ажиллагаанд санал авах жишиг баримт бичиг”
o Монгол Улсын Засгийн газрын 2013.03.02-ны 68 дугаар
тогтоол “Босго үнэ шинэчлэн батлах тухай”
o Бусад холбогдох дүрэм журам
Оролцогч
байгууллагуудад тавигдах шаардлага:
Тэмцээний дүрэм, агуулга,
хэлбэр
Øàëãàðóóëàõ ¿íäýñëýë:
Урамшуулал:
Дэлгэрэнгүй мэдээллийг лавлах утас:
Б.Баярмаа:- Аймгийн
Гурван талт түншлэлийн зөвлөлийн дарга-93019888
А.Энхжаргал: -Аймгийн
Худалдан авах ажиллагааны албаны дарга- 96020920
Н.Хонгорзул-Мерси Кор
Монгол ОУБ-ын аймгийн ажилтан-96016734
Subscribe to:
Posts (Atom)






