Tuesday, November 12, 2013

АЙМГИЙН 2013 ОНД БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ


     Аймгийн 2013 оны Худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд барилга угсралт, их засвар, тоног төхөөрөмж худалдан авах нийт 5728,1 сая төгрөгийн 29 төсөл арга хэмжээ, 972,2 сая төгрөгийн 30 зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар тусгагдсан. Төлөвлөгөөний хэрэгжилт 83.5 хувьтай буюу нийт ОНХС-ийн санхүүжилтээр 6,700.3 сая төгрөгийн 59 тендер зарлагдахаас 5,728.8 сая төгрөгийн 46 ажлын гүйцэтгэгч шалгаран гэрээ байгуулан ажлаа гүйцэтгэж байгаа бөгөөд  3,803.2 сая төгрөгийн  26 ажлыг гэрээнд заасан хугацаандаа гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байна. 350.0 сая төгрөгийн 11 зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын тендер зарлагдсан байна. 276,0 сая төгрөгийн 6 зураг төсөв боловсруулах ажлын тендер 1-2 удаа зарлагдсан боловч оролцогч ирээгүй шалтгаанаар хүчингүй болон дахин зарлагдахаар тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулж буй.

     Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудын худалдан авах ажиллагааны явц 94.5 хувьтай буюу 16,543.9 сая төгрөгийн 16 тендер зарлагдахаас 15,658.8 сая төгрөгийн 14 ажлын гүйцэтгэгч шалгаран ажлаа гүйцэтгэж байна. 885,1 сая төгрөгийн 2 ажлын тендер цуцлагдсан байна.

Tuesday, October 1, 2013

БНСУ-ЫН ДЭЙЖЕОН ХОТОД БОЛСОН ОЛОН УЛСЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2013 оны 08 дугаар сарын 05-13-ны хооронд БНСУ-ын Дэйжеон хотод болсон олон улсын худалдан авах ажиллагааны сургалтанд Шадар сайдын ахлах зөвлөх Н.Батсуурь, ХААГ-ын дарга Д.Энхжаргал болон мэргэжилтнүүд, Сангийн яамны хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газрын мэргэжилтнүүд болон Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Баян-Өлгий, Өвөрхангай, Орхон аймгуудын Худалдан авах ажиллагааны албаны дарга нар хамрагдлаа.
Энэхүү сургалт нь анх удаа олон улсын хэмжээнд өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог бөгөөд сургалтыг Солонгосын Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга нар болон доктор профессор хүмүүс хичээл орсон юм. БНСУ-ын худалдан авах ажиллагааны KONEPS буюу Korea Online E-Procurement System нь өнөөдөр 100% цахимаар үйл ажиллагаагаа явуулж, хүссэн хүн бүр хаанаас ч сонирхсон тендертээ оролцож, төлбөр болон гэрээг цахимаар хийж байгаа нь төсвийг үр ашигтай зарцуулах, ногоон байгууламжийг дэмжих, ил тод нээлттэй, шударга ажиллах, цаг хугацааг хэмнэж байгаа ил тод жишээ болж байна.
Солонгос улс нь 2000 оноос цахим худалдан авах ажиллагааг эхлүүлж, 2001 онд цахим төлбөр, 2006 онд цахим дэлгүүр, 2008 онд мобайл тендерийн үйлчилгээг нэвтрүүлэн 2013 онд нэгдсэн KONEPS систем нь батлагдсан байна.
Мөн Солонгос улсын ХААГ-ын дарга Минг Хёнг Жүн өөрийн худалдан авах ажиллагаа болон манай орны худалдан авах ажиллагааны талаар сонирхолтой асуулт хариулт өрнүүлэн, цаашид авч хэрэгжүүлж болох олон сэдвүүдийг хөндөн ярилцлаа.
Тухайн сургалтаар маш их туршлага судалж, олон зүйл шинээр мэдэж, хэрэгжүүлж болох шинэ санаануудыг өвөртлөн эх орондоо ирсэн юм. Солонгос улс нь “Ногоон хөгжил” бодлогыг хэрэгжүүлж, тендерт оролцогч нь эрчим хүч хэмнэсэн, ногоон байгууламжийг дэмжсэн материал ирүүлбэл тухайн оролцогчид хөнгөлөлт үзүүлдэг гэх мэт маш их хэрэгжүүлж болох санаанууд байлаа.

Thursday, June 27, 2013

Дэд тэтгэлэгт төсөл хэрэгжиж байна

Мерси Кор Монгол Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй ICOGS төслийн хүрээнд тэтгэлэгт төслийн сонгон шалгаруулалт зарласнаас Энхзул эрхлэгчтэй "Өнөөгийн Дорноговь" сонины " "Мэдээллийн хүртээмжийг дээшлүүлье" дэд тэтгэлэгт төсөл, Т.Ганбаатар тэргүүнтэй "Хөгжлийн төлөө Дорнын холбоо" ТББ-ын "Иргэдийн хяналт" дэд тэтгэлэгт төслүүд шалгараад байна.
Дээрх дэд тэтгэлэгт төслийн хүрээнд Төрийн бус байгууллагууд маань Төрийн худалдан авах ажиллагааны мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд хүргэх, иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, худалдан авах ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулахаар олон ажил зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Wednesday, May 22, 2013

"Хөгжилд хамтдаа" Бизнес Форум боллоо

Энэ сарын 17-нд Дорноговь аймаг, Дархан-Уул аймаг, Орхон аймгийн бизнес эрхлэгчид, төрийн байгууллагын төлөөлөгчид оролцсон "Хөгжилд хамтдаа" бизнес форумыг Аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгууллаа. Тус форумд Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төсөлд орон нутгийн хувийн хэвшлийн гүйцэтгэх үүрэг, оролцоо, бизнес эрхлэх боломж нөхцлийн талаар Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Баяраа, Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, орон нутагт концессын төслөөр хэрэгжих төслүүдийн төсөөллийн талаар АХБ-ны Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны багийн ахлагч Д.Байлийхүү, Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын өнөөгийн байдлын талаар Эдийн засгийн хөгжлийн яамны инноваци, төр хувийн хэвшлийн түншлэлийн газрын мэргэжилтэн Б.Чинбилэг, Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын ажлын явц, бэлтгэл арга хэмжээний талаар "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор" ТӨХК-ний Стратеги төлөвлөлтийн албаны дарга Л.Сансар, Дорноговь аймаг хөгжүүлж болох зарим кластеруудын төсөөлөл, саналын талаар Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор, пропессор Л.Цэдэндамба, Дархан-Уул, Дорноговь аймгийн бизнес эрхлэгчид хамтран ажиллаха боломж, нөхцлүүдийн талаар Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Г.Баянмөнх, Орхон, Дорноговь аймгийн бизнес эрхлэгчид хамтран ажиллах боломж, нөхцлүүдийн талаар Орхон аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн С.Даваадорж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж, нөхцлийн талаар аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Алгирмаа, Орон нутгаас зохион байгуулж буй бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд орон нутгийн хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог хэрхэн хангах талаар аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дарга А.Энхжаргал нар сонирхолтой илтгэл тавилаа. 

Замын-Үүд сумын жишиг сум төслийн тендерийн нээлт боллоо

Замын-Үүд сумын Жишиг сум төслийн хүрээнд шинээр баригдах 150 хүүхдийн  цэцэрлэг, 960 хүүхдийн сургууль, 100 ортой эмнэлэг, 700 хүний суудалтай Соёл, спорт хөгжлийн цогцолборын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн нээлт 5 дугаар сарын 20-ны өдөр боллоо. 
150 хүүхдийн цэцэрлэгийн тендерт 9 компани /АИМ ХХК, Цагаансүмбэр ХХК, Нэмүт констракшн ХХК, Аглут ХХК, ДДСЦ ХХК, Бадрах мандал шим ХХК, Эерэг туйл ХХК, Жи Эл Би Эс ХХК, Энигма констракшн ХХК/, 960 хүүхдийн сургуулийн тендерт 6 компани /Немон ХХК, АССЭ ХХК, Цамхаг-Өргөө ХХК, Төмөрттранс ХХК, Барс констракшн ХХК, Энигма констракшн ХХК/, 100 ортой эмнэлгийн барилгын тендерт 2 компани /Арвис интернэшнл ХХК, Автор строй ХХК/, 700 хүний суудалтай Соёл, спорт хөгжлийн төвийн тендерт 3 компани /Үүрэг трейд ХХК, Фронт гэйт ХХК, Энигма констракшн ХХК/ тус тус тендер ирүүлсэн байна.

Tuesday, May 14, 2013

Цахилгааны шугамын өргөтгөл, дулааны шугамын шинэчлэлийн ажлуудын тендерийн нээлт боллоо

Сайншанд сумын 1-р багийн гэр хорооллын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, шугам сүлжээг өргөтгөх, ойн зурвас хүртэлх 1км агаарын шугам барих, Фермерийн бүс доторх эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, шугам сүлжээг өргөтгөх ажил болон аймгийн Төвийн 690 м дулааны шугамын шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерүүдийн нээлт 2013 оны 05 дугаар сарын 14-ны өдөр боллоо. Цахилгааны шугам барих, өргөтгөх ажлын 3 багц тендерт нийт 15 компани /Дэд-Өртөө ХХК, Ханлиг тайшир-Илч ХХК, Оновчтой шийдэл ХХК, Маймон соорс ХХК, Төв гэрэл ХХК, ЭДС ХХК, Ноён сайхан ХХК, Хайрхан наран трейд ХХК, Согриглүн ХХК, Цацрах цог ХХК, Электро монсеть ХХК, Мандах дүүрэн ХХК, Эрчим-Өргөө ХХК, Соён дрийм ХХК, ЦТУ ХХК/ санал ирүүлсэн бол дулааны шугамын шинэчлэлийн ажлын тендерт нийт 4 компани /Набсан ХХК, Соён дрийм ХХК, МЗЭ ХХК, Чандмань-Илч ОНӨХХК/ санал ирүүлсэн байна. 

Wednesday, May 8, 2013

Телевизийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа

"Төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Мерси Кор Монгол Олон улсын байгууллагатай хамтран Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг сурталчлах болон хуулийн хэрэгжилтийн талаар иргэдтэй хийх нээлттэй хэлэлцүүлгийг 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч шинээр гарсан журам зааврын талаар танилцуулав. Хэлэлцүүлгийг орон нутгийн Ди Эс Би телевизийн ярилцах цаг нэвтрүүлгээр хүлээн авч үзэх боломжтой юм.