Monday, January 13, 2014

Тендерийн урилга

Огноо: 2014-01-10 
Тендер шалгаруулалтын нэр: Сайншанд хот доторхи автозамын шинэчлэлтийн ажил 
Тендер шалгаруулалтын дугаар: НТШ-01/2014 

         Дорноговь аймгийн Худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Сайншанд хот доторхи автозамын шинэчлэлтийн ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 200,0 сая төгрөг 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 140,0 сая төгрөг 
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил 
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 200,0 сая төгрөг 
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.8.1, 2.8.2 2.8.6 2.8.7 2.8.8 2.8.9 
         Тендерийн хамт 6895984 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 2-р сарын 10 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 2-р сарын 10 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан банк 
Дансны дугаар ₮: 060051010 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Дорноговь аймаг, Сайншанд сумын 3 дугаар баг Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны Дорноговь аймаг дахь салбарын 2 давхар Утас/Факс: 7052-2248, 7052-2224

Tuesday, November 12, 2013

"СУМЫН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТ" СУРГАЛТ

Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол Улсын Сангийн яам, "Тогтвортой Амьжиргаа-II" төслийн газраас хамтран "Сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хэрэгжилт" сургалтыг 2013 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 20-ний хооронд аймгийн бүх сумдад зохион байгуулж байна.
Тус сургалт Төсвийн тухай хууль, ОНХС-ийн төлөвлөлт, хэрэгжилт ба тайлагналт, ОНХС-ийн хяналт ба эргэх холбоо зэрэг сэдвүүдээр явагдаж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч харилцан ярилцах замаар үр дүнтэй болж байгаа талаар иргэд дүгнэж байна.

АЙМГИЙН 2013 ОНД БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ


     Аймгийн 2013 оны Худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд барилга угсралт, их засвар, тоног төхөөрөмж худалдан авах нийт 5728,1 сая төгрөгийн 29 төсөл арга хэмжээ, 972,2 сая төгрөгийн 30 зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар тусгагдсан. Төлөвлөгөөний хэрэгжилт 83.5 хувьтай буюу нийт ОНХС-ийн санхүүжилтээр 6,700.3 сая төгрөгийн 59 тендер зарлагдахаас 5,728.8 сая төгрөгийн 46 ажлын гүйцэтгэгч шалгаран гэрээ байгуулан ажлаа гүйцэтгэж байгаа бөгөөд  3,803.2 сая төгрөгийн  26 ажлыг гэрээнд заасан хугацаандаа гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байна. 350.0 сая төгрөгийн 11 зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын тендер зарлагдсан байна. 276,0 сая төгрөгийн 6 зураг төсөв боловсруулах ажлын тендер 1-2 удаа зарлагдсан боловч оролцогч ирээгүй шалтгаанаар хүчингүй болон дахин зарлагдахаар тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулж буй.

     Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудын худалдан авах ажиллагааны явц 94.5 хувьтай буюу 16,543.9 сая төгрөгийн 16 тендер зарлагдахаас 15,658.8 сая төгрөгийн 14 ажлын гүйцэтгэгч шалгаран ажлаа гүйцэтгэж байна. 885,1 сая төгрөгийн 2 ажлын тендер цуцлагдсан байна.

Tuesday, October 1, 2013

БНСУ-ЫН ДЭЙЖЕОН ХОТОД БОЛСОН ОЛОН УЛСЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2013 оны 08 дугаар сарын 05-13-ны хооронд БНСУ-ын Дэйжеон хотод болсон олон улсын худалдан авах ажиллагааны сургалтанд Шадар сайдын ахлах зөвлөх Н.Батсуурь, ХААГ-ын дарга Д.Энхжаргал болон мэргэжилтнүүд, Сангийн яамны хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газрын мэргэжилтнүүд болон Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Баян-Өлгий, Өвөрхангай, Орхон аймгуудын Худалдан авах ажиллагааны албаны дарга нар хамрагдлаа.
Энэхүү сургалт нь анх удаа олон улсын хэмжээнд өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог бөгөөд сургалтыг Солонгосын Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга нар болон доктор профессор хүмүүс хичээл орсон юм. БНСУ-ын худалдан авах ажиллагааны KONEPS буюу Korea Online E-Procurement System нь өнөөдөр 100% цахимаар үйл ажиллагаагаа явуулж, хүссэн хүн бүр хаанаас ч сонирхсон тендертээ оролцож, төлбөр болон гэрээг цахимаар хийж байгаа нь төсвийг үр ашигтай зарцуулах, ногоон байгууламжийг дэмжих, ил тод нээлттэй, шударга ажиллах, цаг хугацааг хэмнэж байгаа ил тод жишээ болж байна.
Солонгос улс нь 2000 оноос цахим худалдан авах ажиллагааг эхлүүлж, 2001 онд цахим төлбөр, 2006 онд цахим дэлгүүр, 2008 онд мобайл тендерийн үйлчилгээг нэвтрүүлэн 2013 онд нэгдсэн KONEPS систем нь батлагдсан байна.
Мөн Солонгос улсын ХААГ-ын дарга Минг Хёнг Жүн өөрийн худалдан авах ажиллагаа болон манай орны худалдан авах ажиллагааны талаар сонирхолтой асуулт хариулт өрнүүлэн, цаашид авч хэрэгжүүлж болох олон сэдвүүдийг хөндөн ярилцлаа.
Тухайн сургалтаар маш их туршлага судалж, олон зүйл шинээр мэдэж, хэрэгжүүлж болох шинэ санаануудыг өвөртлөн эх орондоо ирсэн юм. Солонгос улс нь “Ногоон хөгжил” бодлогыг хэрэгжүүлж, тендерт оролцогч нь эрчим хүч хэмнэсэн, ногоон байгууламжийг дэмжсэн материал ирүүлбэл тухайн оролцогчид хөнгөлөлт үзүүлдэг гэх мэт маш их хэрэгжүүлж болох санаанууд байлаа.

Thursday, June 27, 2013

Дэд тэтгэлэгт төсөл хэрэгжиж байна

Мерси Кор Монгол Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй ICOGS төслийн хүрээнд тэтгэлэгт төслийн сонгон шалгаруулалт зарласнаас Энхзул эрхлэгчтэй "Өнөөгийн Дорноговь" сонины " "Мэдээллийн хүртээмжийг дээшлүүлье" дэд тэтгэлэгт төсөл, Т.Ганбаатар тэргүүнтэй "Хөгжлийн төлөө Дорнын холбоо" ТББ-ын "Иргэдийн хяналт" дэд тэтгэлэгт төслүүд шалгараад байна.
Дээрх дэд тэтгэлэгт төслийн хүрээнд Төрийн бус байгууллагууд маань Төрийн худалдан авах ажиллагааны мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд хүргэх, иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, худалдан авах ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулахаар олон ажил зохион байгуулахаар төлөвлөсөн байна.