Sunday, April 28, 2013

"Элсэн цаг" тэмцээн амжилттай боллоо

"Төрийн худалдан авалтын мэдлэгээ дээшлүүлье" аяны хүрээнд Мерси Кор Монгол олон улсын байгууллага, Аймгийн төр, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын гурван талт түншлэлийн зөвлөлтэй хамтран 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн Соёмбо цогцолборт зохион байгуулсан Тендерийн тухай хуулийн мэдлэг сорих "Элсэн цаг" тэмцээн амжилттай боллоо.
Тус тэмцээнд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Аудитын газар, Эрүүл мэндийн газар, Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, Хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн багууд оролцсоноос  нэгдүгээр байранд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын баг, хоёрдугаар байранд аймгийн Аудитын газрын багууд тус тус шалгарлаа.
Мөн тус тэмцээнд аймгийн Эрүүл мэндийн газрын баг хамт олон, Иргэний нийгмийн байгууллагуудын баг хамт олон зохион байгуулалт сайтай оролцсоныг онцолж байна.





Tuesday, April 23, 2013

Тендер шалгаруулалтын явцыг орон нутгийн телевизээр нэвтрүүлнэ

Орон нутагт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод, үр ашигтай байдлыг бэхжүүлэхэд орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүдийн холбоо харилцаа, хүлээх үүрэг хариуцлагыг уялдуулах, тогтвортой загвар бий болгох зорилгоор Мерси Кор Монгол олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй "Төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй ил тод байдлыг бэхжүүлэх" төсөл (ICOGS)-ийн хүрээнд "Төрийн худалдан авалтын мэдлэгээ дээшлүүлье" 2 сарын аяныг зарлаад байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудын нэг тендер шалгаруулалтын явцыг иргэдэд сурталчилах зорилгоор Сайншанд сумын 3 дугаар багийн банкны 8 айлын орон сууцны гадна дулааны шугамын өргөтгөлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн нээлтийн ажиллагаа болон үнэлгээний явцыг орон нутгийн DSB телевизээр нэвтрүүлэх гэж байна. 

Thursday, April 18, 2013

"Элсэн цаг" зохион байгуулна

        "Төрийн худалдан авалтын мэдлэгээ дээшлүүлье" аяны хүрээнд төрийн байгууллагуудын дунд "Элсэн цаг" уралдаант тэмцээнийг 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17.00 цагаас Соёмбо цогцолборын хүндэтгэлийн дугуй танхимд зохион байгуулахаар боллоо. Энэхүү тэмцээнийг орон нутгийн телевизээр нэвтрүүлэх бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад Тендерийн тухай хууль, тендерийн талаар мэдлэгийг нэмэгдүүлэхэд тэмцээний гол зорилго оршиж байгаа юм. Иргэд та бүхэн дээрх тэмцээнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.



“ЭЛСЭН ЦАГ” ТЭМЦЭЭНИЙ УДИРАМЖ

Суурь мэдээлэл:
Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүжүүлэн Мерси Кор Монгол Олон Улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод өрсөлдөөнт байдлыг бэхжүүлэх нь” төслийг Дорноговь аймагт хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн эхний ажил болох олон нийтийн төрийн худалдан авалтын тухай хууль тогтоомжийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх аяныг зохион байгуулах юм.
Зорилго: 
            “Төрийн худалдан авалтын мэдлэгээ дээшлүүлье” аяны хүрээнд төрийн худалдан авах үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомжийн мэдлэгийг  дээшлүүлэх, иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэхэд  төрийн болон төсөвт байгууллагуудын  дунд зохион байгуулах “Элсэн цаг” уралдаант танин мэдэхүйн арга хэмжээний зорилго оршино.  
            Газар,  Хугацаа:   
“Элсэн цаг” уралдаант танин мэдэхүйн арга хэмжээгаймгийн “Соёмбо” цогцолборт 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17.00 цагт зохион байгуулж, аймгийн DSB телевизээр нэвтрүүлэг болгон түгээнэ.   
Зохион байгуулагчид болон Оролцогчид:
            Аймгийн Худалдан авах ажиллагааны алба, Гурван талт түншлэлийн зөвлөл, МКМ Зүүн бүсийн төв, аймгийн DSB телевизээс хамтран зохион байгуулна.
            Танин мэдэхүйн арга хэмжээг аймгийн төрийн болон төсөвт байгууллагуудын дунд зарлах ба  боломжтой 6-н байгууллагыг оролцуулна.

      Гарах үр дүн:
*      Төрийн байгууллагаасхудалдан авахтай холбоотой хууль тогтоомжийг оролцогч  байгууллагуудаас судалж мэдсэн байна.
*      Иргэд олон нийтэд тэдний сонирхол татах хэлбэрээр хууль тогтоомжийн талаарх мэдээллийг түгээж ойлголт өгсөн байна.
*      Нэвтрүүлэг хэлбэрээр телевизээр түгээснээр мэдээллийн хүртээмжийг сайжруулна.
Уралдаанд оролцогч байгууллагуудаас судлах хууль тогтоомж:
o    “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль” 2005-12-01 шинэчлэн найруулсан  /2007, 2009, 2010, 2011 онуудад нэмэлт өөрчлөлт/
o   “Мэдээллийн эрх чөлөө ба мэдээлэл авах эрхийн тухай хууль” 2011 оны 6 сарын 16 
o   “Төсвийн тухай хууль” 2011 оны 12 сарын 23         
o   Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11-р сарын 03-ны өдрийн 115-р тогтоол “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих журам”
o   Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 сарын 18-ны  өдрийн 17-р тогтоол “Төсөв санхүүгийн  ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх  журам”,
o   Сангийн сайдын 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 39 дүгээр тушаалаар батлагдсан “Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам”,  “Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд санал авах жишиг баримт бичиг”
o   Монгол Улсын Засгийн газрын 2013.03.02-ны 68 дугаар тогтоол “Босго үнэ шинэчлэн батлах тухай”
o   Бусад холбогдох дүрэм журам
Оролцогч байгууллагуудад тавигдах шаардлага:

*      Баг бүр байгууллагын таних тэмдэгээр ялгарсан байна.
*      Баг нь ахлагчтай, оноосон нэртэй байна
*      1 баг 5 гишүүнтэй байна
*      Байгууллагынхаа худалдан авах ажиллагааны талаар танилцуулах мэдээлэл бэлтгэсэн байна. Уриа үгтэй байна. /Тэмцээний  агуулгад нийцсэн байвал илүү зохимжтой/
*      Асуулт-Хариулт, Багаар ажиллах дадлага хийхэд бэлтгэлтэй байх.
*      Оролцохоо урьдчилан мэдэгдэж бэлтгэл ажлаа хангасан байна.
*      Байгууллагынхаа худалдан авах ажиллагааны талаар хийсэн ажлынхаа үзүүлэн таниулыг байранд бэлтгэж байршуулах
*      Байгууллагын ажилтнуудаас хөгжөөн дэмжигчдийг оролцуулах

Тэмцээний дүрэм, агуулга, хэлбэр

*      Багийн ахлагчдын дунд явуулах асуулт -1
*      Багаар ажиллах асуулт-3
*      Багаар ажиллахбодлого-1
*      Элсэн цаг зогссоны дараа баг шууд хариултаа хэлнэ.
*      Багууд болон гишүүдэд тавигдах асуултууд нь зарим үед өөр, өөр, зарим үед адил асуулт тавигдах хэлбэрээр явагдана. /Тухайн үед нь танилцуулаад явна/ /Өөр өөр асуултад хариулах үед асуултуудаас сугалах хэлбэрээр сонгож хариулна./

Øàëãàðóóëàõ ¿íäýñëýë:
*      Асуултанд цаг болонгуут хариултаа хэлсэн багуудад 0-5 оноог шүүгчдийн зүгээс өгнө.
*      Хамгийн олон оноо авсан  2 багийг шалгаруулж урамшуулна.
*      Оноогоор багууд тэнцвэл багийн ахлагчийн нэмэлт асуулт, хариултаар асуудлыг шийдвэрлэнэ.

Урамшуулал:
*      1-р байр 1 өргөмжлөл, мөнгөн шагнал
*      2-р байр 1 өргөмжлөл, мөнгөн шагнал

            Дэлгэрэнгүй мэдээллийг  лавлах утас:
Б.Баярмаа:- Аймгийн Гурван талт түншлэлийн зөвлөлийн дарга-93019888
А.Энхжаргал: -Аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дарга- 96020920
Н.Хонгорзул-Мерси Кор Монгол ОУБ-ын аймгийн ажилтан-96016734