Tuesday, November 12, 2013

"СУМЫН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТ" СУРГАЛТ

Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол Улсын Сангийн яам, "Тогтвортой Амьжиргаа-II" төслийн газраас хамтран "Сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хэрэгжилт" сургалтыг 2013 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 20-ний хооронд аймгийн бүх сумдад зохион байгуулж байна.
Тус сургалт Төсвийн тухай хууль, ОНХС-ийн төлөвлөлт, хэрэгжилт ба тайлагналт, ОНХС-ийн хяналт ба эргэх холбоо зэрэг сэдвүүдээр явагдаж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч харилцан ярилцах замаар үр дүнтэй болж байгаа талаар иргэд дүгнэж байна.

АЙМГИЙН 2013 ОНД БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ


     Аймгийн 2013 оны Худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд барилга угсралт, их засвар, тоног төхөөрөмж худалдан авах нийт 5728,1 сая төгрөгийн 29 төсөл арга хэмжээ, 972,2 сая төгрөгийн 30 зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар тусгагдсан. Төлөвлөгөөний хэрэгжилт 83.5 хувьтай буюу нийт ОНХС-ийн санхүүжилтээр 6,700.3 сая төгрөгийн 59 тендер зарлагдахаас 5,728.8 сая төгрөгийн 46 ажлын гүйцэтгэгч шалгаран гэрээ байгуулан ажлаа гүйцэтгэж байгаа бөгөөд  3,803.2 сая төгрөгийн  26 ажлыг гэрээнд заасан хугацаандаа гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байна. 350.0 сая төгрөгийн 11 зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын тендер зарлагдсан байна. 276,0 сая төгрөгийн 6 зураг төсөв боловсруулах ажлын тендер 1-2 удаа зарлагдсан боловч оролцогч ирээгүй шалтгаанаар хүчингүй болон дахин зарлагдахаар тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулж буй.

     Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудын худалдан авах ажиллагааны явц 94.5 хувьтай буюу 16,543.9 сая төгрөгийн 16 тендер зарлагдахаас 15,658.8 сая төгрөгийн 14 ажлын гүйцэтгэгч шалгаран ажлаа гүйцэтгэж байна. 885,1 сая төгрөгийн 2 ажлын тендер цуцлагдсан байна.