Monday, January 13, 2014

Тендерийн урилга

Огноо: 2014-01-10 
Тендер шалгаруулалтын нэр: Замын-Үүд НААҮ ОНӨ-т ХХК-д нийтийн тээврийн дунд оврийн автобус 2 ширхэгийг нийлүүлэх 
Тендер шалгаруулалтын дугаар: ОНХС-Б/01/2014 

         Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хотын захирагчийн ажлын алба эрх бүхий тендерт оролцогчдоос Замын-Үүд НААҮ ОНӨ-т ХХК-д нийтийн тээврийн дунд оврийн автобус 2 ширхэгийг нийлүүлэх –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 60000000 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 60000000 
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй 
         Тендерийн хамт 1200000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 2-р сарын 10 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 2-р сарын 10 -ний өдрийн, 11 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан банк 
Дансны дугаар ₮: 061455006 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Дорноговь аймаг Замын-Үүд сум ЗДТГ-н байр 2 давхарт 09 тоот өрөө

No comments:

Post a Comment