Wednesday, March 12, 2014

Тендерийн урилга /Замын-Үүд сумын хилийн хаалтын замын харуулын тохижилт/

Огноо: 2014-03-14 
Тендер шалгаруулалтын нэр: Хилийн хаалтын замын харуулын тохижилт /3-н хаалт/ 
Тендер шалгаруулалтын дугаар: ОНХС-А/01/2014 

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хотын захирагчийн ажлын алба эрх бүхий тендерт оролцогчдоос Хилийн хаалтын замын харуулын тохижилт /3-н хаалт/ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 100000000
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100000000
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 3
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: тийм

Тендерийн хамт 2000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 4-р сарын 14 ний өдрийн 14 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 4-р сарын 14 -ний өдрийн, 15 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар ₮: 061455006

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Дорноговь аймаг Замын-Үүд сум 1 баг ЗДТГ байр 2 давхаррт 09 тоот өрөө Утас: 96632942

No comments:

Post a Comment