Wednesday, March 5, 2014
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2014-03-05
Тендер шалгаруулалтын нэр: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 10 ортой хүн эмнэлгийн барилгы их засварын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: УТ-НТШ-02 /2014
Дорноговь аймгийн Худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 10 ортой хүн эмнэлгийн барилгы их засварын ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 150,0 сая төгрөг
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 150,0 сая төгрөг
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 150,0 сая төгрөг
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: БХБСайдын 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.2.1
Тендерийн хамт 3602000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 4-р сарын 4 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 4-р сарын 4 -ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: төрийн сан банк
Дансны дугаар ₮: 060051010
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дорноговь аймаг Сайншанд хот Нутгийн удирдлагын ордон 107 тоот Утас: 7052-2224, 96011450, 96662881, 96058387, 96020920 Факс: 7052-2224
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment