Аймгийн төв дулааны зуухны тоноглолыг шинэчлэх 620,0 сая төгрөгийн өртөг бүхий ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2014.01.10-2014.02.10-ны хооронд зарлан,
"Солар повер интернэшнл" ХХК 599,765,566 төгрөг
"Эрчим дөл" ХХК 610,000,000 төгрөг
"Эн Ар Жи Эм" ХХК 584,365,444 төгрөг
"МЗЭ" ХХК, "Ворлдвайд саплай" ХХК-иудын түншлэл 571,732,512 төгрөг
"Соён дрийм" ХХК 561,978,019 төгрөг
"Эрчим бэйнд" ХХК 570,000,000 төгрөгийн тус тус үнийн саналтай тендер ирүүлсэнд үнэлгээ хийгдэж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн "Соён дрийм" ХХК нь тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй, баримт бичгийн бүрдэл дутуу шалтгаанаар үнэлгээнээс хасагдаж, шаардлага хангаж, дараагийн бага үнийн санал ирүүлсэн "МЗЭ" ХХК, "Ворлдвайд саплай" ХХК-иудын түншлэлийг 2014.02.21-ний өдрийн үнэлгээний хорооны хурлын шийдвэрээр шалгаруулан гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлээд байна.
No comments:
Post a Comment