Monday, April 7, 2014

"ШИЛЭН ТЕНДЕР" АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Аймгийн Худалдан авах ажиллагааны алба, Мерси Кор ОУБ-ын Зүүн бүсийн төвтэй хамтран "Шилэн тендер" арга хэмжээг 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10,00 цагаас аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Тээвэр, автозамын газар, Аудитын газар, Мэргэжлийн хяналтын газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөллүүд оролцож төрийн худалдан авалтын хэрэгжилт, явц, үр дүнгийн талаар хэлэлцэх юм. Мөн дээрх холбогдох албаны хүмүүс иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч, мэдээлэл хийнэ. Сонирхсон иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7052-0004, 7052-2224, 9880-3671 утсаар лавлана уу.



No comments:

Post a Comment