Tuesday, April 29, 2014

Шилэн тендер арга, хэмжээний хүрээнд барилга, байгууламжийн ажлын хяналтын төсөв ил боллоо

Шилэн тендер арга, хэмжээний хүрээнд барилга, байгууламжийн ажлын хяналтын төсөв ил боллоо

Монгол Улсын Засгийн Газар, Сангийн яам, Худалдан авах ажиллагааны газраас Шилэн тендер арга, хэмжээний хүрээнд худалдан авах ажиллагааг олон нийтэд ил, тод болгохоор шат дараатай арга, хэмжээ авч ажиллаж байна. Уг ажлын хүрээнд 2014 оны 3 дугаар сараас хойш Худалдан авах ажиллагааны газраас зарлагдаж буй барилга, байгууламжийн зураг, хяналтын төсвийг тендерт оролцогч нарт Цахим худалдан авах ажиллагааны www.meps.gov.mnвэб хуудсаар дамжуулан нээлттэй болгож эхлээд байна. Барилга, байгууламжийн зураг, төсөв ил тод болсноор тухайн арга хэмжээний техник эдийн засгийн үндэслэл, инженер-геологийн судалгааны дүгнэлт, геодезийн зураглал, холболтын зураг хэрхэн хийгдсэн, хяналтын төсвийг ямар аргачлал, тооцоо, зааврын дагуу хийгдсэн талаарх бүрэн мэдээлэлийг авах боломжтой юм.

Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтэс





No comments:

Post a Comment