Tuesday, April 8, 2014
"ШИЛЭН ТЕНДЕР" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2014 оны 4-р сарын 8-ны өдөр Дорноговь аймгийн Худалдан Авах ажиллагааны албанаас Мерси Кор олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулсан “Шилэн Тендер” арга хэмжээ амжилттай боллоо.
Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Тээвэр, авто замын газар, Аудитын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, ИНБ-уудын төлөөлөл болон иргэдийн төлөөлөл зэрэг 70 гаруй хүмүүс оролцлоо.
Арга хэмжээний үеэр аймгийн Худалдан авах ажиллагааны алба, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Тээвэр, автозамын газраас 2013 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилт, үр дүн, шударга ил тод байдал, цахим тендер, гүйцэтгэл, хяналтын талаарх мэдээллийг хийж, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн худалдан авах ажиллагаан дахь оролцоо, хяналтыг дээшлүүлэх, тендерийн үнэлгээ, шалгаруулалт, гүйцэтгэлийн асуудлаар мэдээлэл, санал солилцож, ил тод байдлыг дээшлүүлэх арга замыг тодорхойлсон олон санал, асуултуудыг иргэдийн төлөөлөл болон хувийн хэвшлийн байгууллагуудаас авч, холбогдох албан байгууллагууд нь хариулт өгсөн үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment