Wednesday, May 7, 2014

АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА

АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг–Худалдан авах ажиллагааны газар 2014 онд байгууллагын хэмжээнд зохион байгуулах авлигын эсрэг үйл ажиллагаа, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан... сэргийлэх сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөг тус тус батлан хэрэгжүүлж байна. Тус агентлаг нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд, олон нийтийн хяналт дор ил тод явуулж. ...” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх, түүнчлэн авлигын эсрэг зохион байгуулсан үйл ажиллагааны үнэлгээгээр 2013 онд гаргасан амжилтаа бататгахад чиглэсэн тодорхой ажлуудыг байгууллагын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжилтийг хангаж байна.

ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭC


No comments:

Post a Comment