Tuesday, March 12, 2013

Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2012 оны 02 дугаар сарын 22-24-ний хооронд аймгийн Засаг даргын Тамгын газар, ШУТИС-ийн КТМС-ийн Менежментийн багтай хамтран Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд хамрагдаж шалгалтанд тэнцсэнээр Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэнийг гэрчлэх А3 сертификат олгож, Худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах эрхтэй болох юм. Энэ удаагийн сургалтанд сум бүрээс 5, 5 төрийн албан хаагч, иргэн, нийт 90 орчим хүнийг хамрууллаа.

No comments:

Post a Comment