Tuesday, March 12, 2013

ICOGS төслийг хэрэгжүүлж байна.

Орон нутагт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод, үр ашигтай байдлыг бэхжүүлэхэд орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүдийн холбоо харилцаа, хүлээх үүрэг хариуцлагыг уялдуулах, тогтвортой загвар бий болгох зорилгоор Мерси Кор Монгол олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй Төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй ил тод байдлыг тогтворжуулах төсөл (ICOGS)-ийн хүрээнд аймгийн Засаг даргатай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Мөн төслийн хүрээнд төр, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн 3 талт түншлэлийн зөвлөлийг байгуулан даргаар аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баярмаа, дэд даргаар Хас банкны салбарын захирал Г.Оргилболд нарыг томилж, зөвлөлийн 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа.

No comments:

Post a Comment