Monday, March 18, 2013

Бизнес эрхлэгчдэд мэдээлэл өглөө

Дорноговь аймгийн Ажил олгогч эздийн холбооноос санаачлан 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Гандирс зочид буудлын хурлын танхимд зохион байгуулсан Бизнес эрхлэгчдийн сургалтанд Худалдан авах ажиллагааны хууль, журам, тендерт хэрхэн оролцох талаар зөвлөгөө өгч, 2013 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл өгөв. Мөн энэ үеэр Хас банк ивээн тэтгэж "Дорноговийн шуудан" сонинд Аймгийн 2013 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөг нийтлэн бизнес эрхлэгчдэд сурталчиллаа.

No comments:

Post a Comment