Tuesday, April 29, 2014

НОГООН ХУДАЛДАН АВАЛТЫН БОДЛОГО ЕВРОПТ

НОГООН ХУДАЛДАН АВАЛТЫН БОДЛОГО ЕВРОПТ 
Европын холбоо нь төрийн болон орон нутгийн байгууллагын худалдан авалтыг ногоон болгох зорилготой "Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө" гарган 1993 онд олон нийтэд зарласан. Энэхүү Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөнд асуудлууд болон ирээдүйн зорилгоо үнэлэн гурван жилийн дотор тэдгээрийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон байна.
Төрийн болон орон нутгийн худалдан авалтыг ногоон болгох мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хэрэгжүүлэх үе шатыг "Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө"-нд хуульчлан оруулаагүй ч улс төрийн хөшүүргээр бий болгосон байна. Тухайн гишүүн орон нь өөрийн орны эрх зүйн хэв хэмжээнд тохирсон аргыг сонгож ажилладаг байна. Энэхүү төрийн болон орон нутгийн худалдан авалтыг ногоон болгох "Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг" Европын холбооны 27 орноос 21 орон нь албан ёсоор хүлээн зөвшөөрөөд байгаа ба үлдсэн зургаан орон болох Болгар, Эстон, Грек, Ирланд, Унгар, Румын зэрэг орнууд бэлтгэх шатандаа явж байна. Португал, Герман, Чех улсууд төрийн ба орон нутгийн худалдан авалтыг ногоон болгохыг хуульчлан тогтоосон.



No comments:

Post a Comment