Өнөөдөр 10.30 цагт Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд төр, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн гурван талт хамтын ажиллагааны гэрээнд төрийн байгууллагыг төлөөлж аймгийн Засаг дарга П.Ганхуяг, тргэний нийгмийн байгууллагыг төлөөлж аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээний ахлагч С.Азжаргал, хувийн хэвшлийн байгууллагыг төлөөлж аймгийн Ажил олгогч эздийн "Ханбаян" холбооны тэргүүн Д.Төмөртогоо нар гарын үсэг зурлаа.
Мөн энэ үеэр Мерси кор Монгол олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй "Төрийн худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд хийгдэж буй нэг ажил болох "Төрийн худалдан авалтын мэдлэгээ дээшлүүлье" сэдэвт 2 сарын аян зарлаж байгаа талаар танилцууллаа. Энэхүү аяныг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/166 дугаар захирамжаар байгуулсан юм.